Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан: Агентлагийн дарга хууль давсан журам баталсан эсэхийг нягталдаг төртэй шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үг хэллээ.

Тэрбээр "Чөлөөт бүс гэхээрээ ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй, тог цахилгаангүй гэсэн мөртлөө татваргүйгээр архи, тамхи зарж байна. Татварын хууль үйлчилж байгаа. Татвараа төлж байх ёстой. Нэлээд зах, замбараагаа алдаад явж байна. УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль удахгүй батлагдах байх. Хууль батлагдахаар татварын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт хийнэ. Юмыг нуугаад өнгөрнө гэж байхгүй шүү. Хэдэн төгрөгийн татвараас зайлсхийсэн, ямар хууль эрх зүйн үндэслэл байсныг тодруулна. Агентлагийн даргын баталсан журам хууль давсан журам байгаа эсэхийг нягталдаг төртэй шүү" гэв.

Иргэдээ хамгаалдаггүй БНСУ-д суугаа Элчин сайдыг эргүүлэн татья
Иргэдээ хамгаалдаггүй БНСУ-д суугаа Элчин сайдыг эргүүлэн татья
 
Улаанбаатарт цас орохгүй
Улаанбаатарт цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.