Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Омикроны халдварлах чадвар дельтагаас 1.3 дахин их

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 13 секунд

Израил улс өчигдөр шөнө Өмнөд Африк болон Европоос омикрон вариантын талаарх урьдчилсан дата хүлээн авснаас сийрүүлвэл:

Сайн мэдээ: Вакцины омикрон вариантын халдвараас сэргийлэх үр нөлөө 3 тун авсан хүмүүст делтатай (95%) харьцуулахад бага зэрэг буурсан боловч өндөр (90%) хэвээр байна. Өвчний хүндрэлээс сэргийлэх үр нөлөө 3 тун вакцинтай хүмүүст делтатай ижил байна.

Анхаарууштай мэдээ: Өмнө нь өвдсөн хүмүүс омикрон вариантаар дахин өвдөх эрсдэл дельтатай харьцуулахад 2 дахин өндөр. Омикроны халдварлах чадвар делтагаас 1.3 дахин их.

Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд (үүнд огт вакцин хийлгээгүй, зөвхөн нэг тун хийлгэсэн болон 2 тун хийлгээд 6 сараас дээш болсон хүмүүс хамаарна):

Анхны хувилбартай харьцуулахад омикрон вариантаар өвдөөд хүндрэх эрсдэл 2.4 дахин өндөр.

Дээрх мэдээлэл нь харьцангуй цөөхөн тооны сорьц дээр суурилсан цаашид өөрчлөгдөж болох дата гэдгийг анхаарна уу гэжээ.

ГХЯ: БНСУ-д Монгол охин зодуулсан асуудлыг өнөөдөр хэвлэлээс мэдлээ
ГХЯ: БНСУ-д Монгол охин зодуулсан асуудлыг өнөөдөр хэвлэлээс мэдлээ
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.