Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: БНСУ-д Монгол охин зодуулсан асуудлыг өнөөдөр хэвлэлээс мэдлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тэд эл үйлдлээ бичин, бичлэгээ 5000 орчим воноор худалдсан байна. Энэ талаар БНСУ-ын MBC телевизийн мэдээгээр цацагдсан бөгөөд уг хэрэг нь өнгөрсөн долдугаар сард гарсан гэх мэдээлэл байна.

Тэгвэл уг асуудалд ГХЯ хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулахад "Солонгос Улсад Монгол охин зодуулсан хэргийг өнөөдөр хэвлэлээс л олж мэдлээ. Тодруулж байна. Эргээд мэдэгдье" гэв.

Бага насны хүүхдийг үеийнхэн хүүхдүүд хүчээр архи уулгаад 6 цаг өрөөнд хорьсон байтал ГХЯ өнөөдрийг хүртэл мэдээгүй, өчигдөр БНСУ-ын хэвлэлүүдээр цацагдаад байхад ГХЯ-ныхан өнөөдөр хэвлэлээс олж мэдэж буй нь дэндүү харамсалтай байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газар 300 саяар сэтгэл ханамжийн судалгаа хийлгэхээр тендер зарлажээ
Төрийн худалдан авах ажиллагааны газар 300 саяар сэтгэл ханамжийн судалгаа хийлгэхээр тендер зарлажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд