Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Зургаадугаар сарын сүүлээс Омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, тархалт нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалт болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Манай улсад коронавируст халдварын “Омикрон” хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа аж. Мөн өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, 10 орчим хувьд тархаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, шинжилгээнд эерэг эзлэх хувь 5.7 хувь болж өссөн байна. Тиймээс хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

“Майхант“ чуулганд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй хүүхэд ОРОЛЦОЖ БАЙНА
“Майхант“ чуулганд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй хүүхэд ОРОЛЦОЖ БАЙНА
 
Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн тавьсан шаардлага хангагдахгүй бол Ерөнхийлөгч дахин хориг тавихыг үгүйсгэхгүй
Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн тавьсан шаардлага хангагдахгүй бол Ерөнхийлөгч дахин хориг тавихыг үгүйсгэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.