Сүүлийн саруудад коронавирусийн Омикрон хувилбарын шинэ дэд хувилбар дэлхий даяар хурдтай тархаж, өнгөрсөн долоо хоногийн байдлаар 52 улсад бүртгэгджээ. Омикрон вирусийн шинэ дэд хувилбар Хятадад бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 70 гаруй хувьд илэрсэн байна.
EG.5 буюу “Eris” нь Омикроны XBB.1.9.2 хувилбарын дэд хувилбар юм.
Уг дэд хувилбар нь анх энэ оны хоёрдугаар сард Индонез улсад илэрч байжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуллага үүнийг наймдугаар сарын 09-ний өдөр “анхаарал татсан хувилбар” ангилалд оруулсан ч нийтийн эрүүл мэндэд учруулах аюулыг нь бага гэж дүгнэсэн юм.
Бямба гарагт Хятад улсын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв гаргасан мэдэгдэлдээ EG.5 дэд хувилбарын нийт өвчлөлд эзлэх хэмжээ энэ оны дөрөвдүгээр сард 0.6 хувь байсан ба наймдугаар сард 71.6 хувьд хүрч өссөн тухай мэдээлсэн.
Хэдийгээр тархалт нь ийм хурдтай байгаа ч эрүүл мэндийн эрсдэлийг нь багаар үнэлсэн байна.
“Хятад улсад дөрөвөөс зургаадугаар сар хүртэл хугацаанд XBB хувилбаруудын цуврал давлагаа бүртгэгдсэн. Олон нийтийн дунд тогтсон дархлаа нь EG.5 дэд хувтлбараас үр дүнтэй хамгаалж чадаж байна. Улсын эрүүл мэндийн системд учруулах дарамт бага, томоохон халдварын давлагаа үүсэх шинж тэмдэг ойрын хугацаанд харагдахгүй байна. Коронавирусийн ерөнхий нөхцөл байдал Хятад улсад тогтвортой байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: South China Morning Post
Х.Түмэнжаргал