Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: УБТЗ-ын Монголын талын хувь хэмжээг 83 тэрбумаар нэмэгдүүлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганы хуралдаанаар Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Улмаар гишүүдийн олонхи нь тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ.

Уг тогтоолын төсөлд:

  • Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83 тэрбум 6673 сая 494 мянган төгрөгөөр Оросын талын хувь хэмжээг ижил хэмжээгээр нэмэгдүүлэх,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд Монголын талаас шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-наас тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” дугаартай зээлийн үндсэн төлбөрийн авлагаас шилжүүлэн тооцох замаар бүрдүүлэх,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг Оросын талтай тохиролцсон тохиолдолд тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” зээлийн үлдэгдлийг “Монголбанк”-ны 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн албан ханшаар төгрөгт шилжүүлж, уг өдрөөс хойш тооцогдсон хүү, алдангийн төлбөрийг чөлөөлж, дүрмийн санг нэмэгдүүлэхээс бусад зээлийн үлдэгдэл төлбөрийг “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-нд төлөх хуваарьтай уялдуулан 2021-2025 онд багтаан төлүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгах гэжээ.

Монгол, Оросын цэрэг-техникийн хамтарсан хуралдаан боллоо
Монгол, Оросын цэрэг-техникийн хамтарсан хуралдаан боллоо
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.