Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Найз охиноо хөнөөгөөд, дараа нь өөрийгөө буудсан байж болзошгүй хэрэг гарчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

Өвөрхангай аймагт өөрийн үерхдэг 17 настай эмэгтэйг буудаж хөнөөгөөд, дараагаар өөрийгөө буудсан байж болзошгүй ноцтой хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, өнгөрөгч 10 дугаар сарын 27-нд 17 настай О нь Өвөрхангай аймагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас гараад сураггүй болсон бөгөөд тухайн үед найз залуутайгаа цуг явсан нь хяналтын камерт бичигдсэн байжээ. Охиныг алга болсон өдрөөс эхлэн эрэн хайх ажлыг зохион байгуулсан байна. Өчигдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр тус аймгийн төв болох Арвайхээр сумаас холгүй хээрээс 17 настай охины цогцос олджээ. Талийгаачийг дотуур байрнаас нь мотоциклтой авч явсан гэх түүний найз залуу мөн амиа алдсан байдалтай олдсон аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, 23 настай Б гэгч, өөрийн үерхдэг гэх 17 настай О-г толгойн тус газарт буудаж хохироогоод дараа нь өөрийгөө буудаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагаас талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд хэрэг үйлдэгдсэн газраас олдсон ТОЗ-8 маркийн буу, сум зэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Тус хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

“Хариуцлагын гэрээ“ зөрчсөн 6 ААН-д зөрчлийн хэрэг нээжээ
“Хариуцлагын гэрээ“ зөрчсөн 6 ААН-д зөрчлийн хэрэг нээжээ
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын “Транч-2”-ын төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.