Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ: Найдвартай сайн вакцин байсан ч цар тахлын шинэ хувилбарын тархалтыг таслан зогсооход хангалтгүй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 26 секунд

ЭМЯ-наас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица "ДЭМБ-аас энэ сарын дотор дэлхийн улс орнуудын хүн амын 10 хувийг бүрэн дархлаажуулах зорилтыг тавиад байгаа билээ. Вакцин нь өөрөө өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй арга хэрэгсэл гэдэгтэй хэн ч эргэлзэхгүй. Хэдийгээр найдвартай сайн вакцин ч гэлээ цар тахлын шинэ хувилбарууд үүсэхийг таслан зогсооход хангалтгүй. Тиймээс тандалт судалгаа, шинжилгээ, эрт илрүүлэг, тусгаарлалт, эмчилгээг үргэлжлүүлэн маш сайн хийхээр үйл ажиллагаагаа бэхжүүлэн ажиллах ёстой.

Цар тахал эхэлснээс хойш хугацаанд 600 өдөр өнгөрсөн энэ хугацаанд дэлхийн улс орнууд шинэ амьдралын хэв маягт шилжин орж байна. Зарим орнуудад онцгой байдал үргэлжилж байна.

Ковид 19 вирус цаашид нутагших магадлал өндөр байна. Бидний хувьд вирусийг бүрэн устгах боломжгүй байгаа хэдий ч вирусээс үүдсэн эндэгдэлгүй байлгах, нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн хувьд хохирох явдлыг таслан зогсоох боломжтой. Ингэхдээ вирусийг хяналтандаа авсан бүрэн хүчин чадалтайгаар гарч ирмээр байгаа юм. Түүнээс биш вирусийн хяналт дор байж болохгүй. Тухайн хүн амын дархлаажуулалтын төвшин, өвдөөд эдгэрсэн байдал зэрэг нь вирус нутагшиж, цаашид байх эсэхэд нөлөөлж байгаа юм.

Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг үргэлжлүүлэх зөвлөмжийг өгч байгаа. Ялангуяа иргэд өөрсдөө вакцинжуулалтад хамрагдах, зай барих, амны хаалт зүүх, агааржуулалт багатай орчинд байхгүй байхыг уриалж байна.

Улирлын томуу эрүүл мэндийн салбарт томоохон ачааллыг үүсгэдэг. Үүний зэрэгцээ ковид 19-ийн цар тахлын ачаалал, агаарын бохирдол зэрэг асуудал ч байна. Тиймээс бид бүгдээрээ хамтдаа гар нийлэн өвлийн улиралд нийгмийн үйлчилгээг тасалдуулахгүй байх чиглэлд хамтран ажиллах нь чухал юм" гэлээ.

А.Бурмаа: 4 хүртэлх насны хүүхдүүдийн томуугийн өвчлөл нэмэгдэж байна
А.Бурмаа: 4 хүртэлх насны хүүхдүүдийн томуугийн өвчлөл нэмэгдэж байна
 
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.