Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Бурмаа: 4 хүртэлх насны хүүхдүүдийн томуугийн өвчлөл нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа мэдээлэл өгөв. Тэрбээр "Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байна. Аравдугаар сараас тавдугаар сар хүртэл томуугийн идэвхжил өндөр байдаг. Ковид-19 ч гэсэн томуу төст өвчинд орно. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл 10000 хүн амд 15.1 хувь тохиолдол бүртгэгдсэн. Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дунд амьсгалын замын цочмог халдвар 26 орчим хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчний 61.6 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, 41.5 хувийг 4 хүртэлх настай хүүхдүүд эзэлж байна. 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нэмэгдсэн байдалтай байна. Тиймээс вакцинаа сайн хийлгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн авах хэрэгтэй" гэлээ.

Т.Болортуул Армийн дэлхийн аваргын төлөө тулалдахаар боллоо
Т.Болортуул Армийн дэлхийн аваргын төлөө тулалдахаар боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд