МАН-ын Бага хурлаар өнөөдөр дөрвөн асуудал хэлэлцэж буй. Үүний нэг нь ирэх аравдугаар сард болох СХД, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах юм. Бага хурлын өмнө намын Удирдах зөвлөл хуралдаж, олонхын саналаар Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг, Хэнтийн нөхөн сонгуульд тус аймгийн одоогийн Засаг дарга Ц.Идэрбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.
Улмаар Удирдах зөвлөл шийдвэрээ МАН-ын Бага хуралд танилцуулж, Бага хурлаар Э.Батшугар, Ц.Идэрбат нарын нэрийг батламжилсан байна.
Ингэснээр Э.Батшугар СХД-т, Ц.Идэрбат Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр боллоо.