Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАШТ: Б.Энхзул өнөөдөр алтан медалийн төлөө барилдана

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 59 секунд

Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ даваа гаригт ОХУ-ын Уфа хотод эхэлсэн билээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн наадамд оролцож байсан, спортын мастер Батбаатарын Энхзул хагас шигшээд Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялж, маргааш алтан медалийн төлөө барилдана.

Түүнчлэн 76 кг-д Өмнөговь аймгийн тамирчин Өлзийбатын Одбаг хагас шигшээд Энэтхэгийн Бипашатай удахгүй хүч үзэх юм. 55 кг-д 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билибек Кызыд 4:6-гаар ялагдсан ч маргааш дагаж барилдахаар болов.

Б.Болдсайхан: Зүрх мартахгүй төсөл түр зогсох нь, данс улайсан
Б.Болдсайхан: Зүрх мартахгүй төсөл түр зогсох нь, данс улайсан
 
Төрийн албан хаагчид 5500 ам.долларын хахууль санал болгосон иргэнд шүүхээс ял оногдуулжээ
Төрийн албан хаагчид 5500 ам.долларын хахууль санал болгосон иргэнд шүүхээс ял оногдуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.