Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАШТ: ОУХМ Б.Ганхайч 18 жилийн хөдөлмөрийн үр дүнд ХҮРЭЛ медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 40 секунд

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -63 кг-ийн жинд ОУХМ Болдын Ганхайч зодоглолоо.

Тэрбээр дагах барилдаанд эзэн орны бөхийг ялснаар хүрэл медалийн төлөөх барилдаанд шалгараад байсан юм.

Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх Рафаэла Силваг дэвжээний захад үүрч, ВАЗАРИ үнэлгээгээр ялж, хүрэл медалийн болзол хангаад байна.

Б.Ганхайч жүдо бөхийн спортоор хичээллэсэн 18 жилийн хөдөлмөрийн үр дүнгээ гаргаж, ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН боллоо.

СУРВАЛЖИЛГА: Гамшгийн үед амь аврагдах аваарын шатаа битүүлээд эд хогшил овоолох нь түгээмэл
СУРВАЛЖИЛГА: Гамшгийн үед амь аврагдах аваарын шатаа битүүлээд эд хогшил овоолох нь түгээмэл
 
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.