Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүдо бөхийн ДАШТ-д Ё.Басхүү нарын 18 бөх зодоглоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 22 секунд

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд АНЭУ-ын Абу Даби хотноо эхлэх гэж байна.

Тус тэмцээнд 103 орны 620 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин оролцохоор болжээ. Тодруулбал,

Эмэгтэй

-48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү,

-52 кг-д Л.Сосорбарам,

-57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо,

-63 кг-д Б.Ганхайч,

-70 кг-д Б.Ням-Эрдэнэ,

-78 кг-д О.Хүслэн,

+78 кг-д А.Адъяасүрэн нар барилдах юм.

Харин эрэгтэй тамирчдын тухайд,

-60 кг-д Э.Ариунболд, Б.Цогт-Очир,

-66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр,

-73 кг-д Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр,

-81 кг-д Г.Болор-Очир,

-90 кг-д Г.Алтанбагана,

+100 кг-д О.Цэцэнцэнгэл нарыг зодоглуулахаар мэдүүлэг өгчээ.

Зургаан өдөр үргэлжлэх тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 19-нд эмэгтэйчүүдийн -48, -52, эрэгтэйчүүдийн -60 кг-ын жингийн барилдаантай. Харин 20-нд эмэгтэйчүүдийн -57, -66, -73 кг, 21-нд -63, -81 кг, -22-нд -70, -78, -90 кг, 23-нд +78, -100, +100 кг, 24-нд холимог багийн барилдаан болох хуваарь гарчээ.

ЦЕГ: Хятад иргэдийг 10 мянга болон 250 мянган төгрөгөөр торгож, олон нийтийг үл хүндэтгэсэн үйлдлийг шүүхээр шийдвэрлүүлнэ
ЦЕГ: Хятад иргэдийг 10 мянга болон 250 мянган төгрөгөөр торгож, олон нийтийг үл хүндэтгэсэн үйлдлийг шүүхээр шийдвэрлүүлнэ
 
Монголын эрэгтэй шигшээ баг тэмцээнээ дуусгалаа
Монголын эрэгтэй шигшээ баг тэмцээнээ дуусгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.