Засгийн Газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Зам, тээврийн сайд Л.Халтар "Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажил амжилттай явж 416 км төмөр замын ажил амжилттай явж, дуусах шатандаа орж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил 2022 оны долдугаар сарын 1 гэхэд хилийн өртөө байгуулагдаж, хилийн хөдөлгөөн нээгдэнэ.
Зүүнбаян-Хангимандал чиглэлийн төмөр замын асуудал байгаа. Энэ боомт нээгдсэнээр Монгол улсаас гарах уул уурхайн бүтээгдэхүүн, экспортын тээврийг нэмэгдүүлэхэд хамгийн гол түлхэц болно. Хоёрдугаарт, Чойбалсан хотоос Эрээнцав чиглэл дэх 327 км зам байдаг. Энэ зүүн, босоо чиглэлийн төмөр замын ажил ирэх оноос эхлэхээр Засгийн газраас шийдвэрлэлээ. Баруун, босоо чиглэлийн төмөр зам буюу Автосуурь-Шивээхүрэн чиглэлийн 1280 км төмөр замын асуудал байна. Төмөр замын талаар төрөөс баримталж буй бодлогын бичиг баримтад өөрчлөлт оруулах асуудлыг ЗГ хэлэлцэж, УИХ- өргөн барьсан. Намрын чуулганаар энэ асуудал хэлэлцүүлэгт орж, бодлогын баримт бичигт өөрчлөлт орсноор цааш үргэлжилэх юм. Дөрөвдүгээрт, Богдхаан төмөр замын асуудлыг олон жил ярьж байна. Өнгөрсөн долоо хоногт ЗГ-аар орж, гүйцэтгэгч байгууллагууд тодорлоо. Шинээр барих гэж буй Богдхаан төмөр зам нь 135 км үргэлжилнэ, зургаан зөрлөг, гурван өртөөтэй. Түүнчлэн 16.6 км урттай хоёр тунел буюу газар доогуурх хонгилтой бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Наймдугаар сардаа багтаан тус бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ" гэлээ.