Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярсайхан: Хүү маань Австрали Улсруу сургуульд сурахаар явах гэж байсан юм шүү дээ

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
3 минут 30 секунд

Говьсүмбэр аймгийн цагдаагийн албанд 14 жил тасралтгүй ажилласан цагдаагийн албан хаагч өнөөдөр ард түмнээсээ тусламж хүсэж байна. Тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сард биеийн байдал нь гэнэт муудаж, улмаар өнгөрсөн хоёрдугаар сард онош батлагджээ. Тодруулбал, бөөрний архаг дутагдал эцсийн шатандаа орсон тул ирэх есдүгээр сарын 10-нд эрхтэн шилжүүлэх хагалгаанд орохоор болсон байна. Түүнд ээж нь бөөрөө шилжүүлэхээр болсон бөгөөд энэ хугацаанд эм тан, хагалгаанд орох зардал байхгүй тул ард түмнээс тусламж хүсч байгаа юм. Ингээд цагдаагийн албан хаагч Б.Баярцэнгэлийн ээж Б.Баярсайхантай холбогдож хүүгийнх нь биеийн байдал, эмчилгээний зардал зэргийг тодрууллаа.

-Хүүгийнх нь биеийн байдал одоогийн байдлаар ямар байна вэ?

-Одоогийн байдлаар аппаратанд орж байгаа болохоор гайгүй. Бөөрний архаг дутагдал эцсийн шатандаа орсон гэхээр шингэн ялгаруулахгүй байгаа гэсэн үг юм. Тэгэхээр энэ нь дотор эрхтэндээ нөлөөлөөд зовиурлаад байгаа юм.

-Юуны улмаас бие нь хүндэрсэн юм бол?

-2019 оны арванхоёрдугаар сараас эхэлж өвдөж эхэлсэн. Юунаас болсныг нь тогтоож чадалгүй, онош нь олдохгүй байсаар ийм байдалд хүрчихлээ.

-Эмчилгээний зардал нь хэдэн төгрөг болж байгаа юм бэ?

-Зардал нь 60 сая орчим төгрөг болох юм байна. Бөөр шилжүүлэн суулгасны дараагийн эмчилгээнд мөн 10 орчим сая төгрөг орох бололтой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 167 сая төгрөг зарцуулаад байна. Уураг нь алдагдаад байдаг учраас гадна, дотногүй хавагнаад дотор эрхтнүүдийнх нь хооронд усан хаван үүсчихсэн байгаа юм.

-Цагдаагийн байгууллагаас хэрхэн тусалж байна вэ?

-Миний хүү чинь замын цагдаа байгаа юм. Өвлийн хүйтэн, зуны халуунд гадаа зогсдог. Говьсүмбэрийн Замын цагдаагийн газраас гомдохооргүй сайн туслаж байгаа. Хамт ажилладаг нөхөд нь тусалж, байнга холбоотой байдаг. Хүү маань бие нь тааруу болохоор найз нөхөд, бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарлаад байдаг юм байна. Уг нь жилийн өмнө Австрали Улсад суралцахаар явах гэж байсан юм. Гэнэтхэн л ийм зүйл болчихлоо. Үхтэл үр харам гэгчээр хүүгээ л босгоод авах нь чухал болоод байна. Бага нь дөрөвтэй, том нь 11 настай гурван хүүхэд нь байна. Эхнэр нь хажууд нь сахиж байгаа болохоор хоёулаа ажилгүй болчихсон. Хоёр жил эмнэлгийн үүдээр явсаар одоо аргагүй сөхөрч байна. Болохоос нь болохгүй хүртэл явж байна даа.

-Цагдаагийн Ерөнхий газартай холбогдож үзсэн үү?

-Үзээгүй. Хүмүүс энэ талаар зөвлөж байсан. Холбогдъё гэж бодож байгаа.

-Таны хүү Б.Баярцэнгэлд болон танд эрүүл энх, сайхан сайхан бүхнийг хүсье.

Б.Баярцэнгэлийн ээж Б.Баярсайханы Хаан банкны данс: 5990163164

ЗГ: Оюутнуудыг өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулалтай ургац хураалтад хамруулна
ЗГ: Оюутнуудыг өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулалтай ургац хураалтад хамруулна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.