Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 40 секунд

Шатахууны нийлүүлэлт доголдож эхэлсэнтэй холбогдуулан цахим орчинд албан бус зарим мэдээллүүд цацагдах болсон. Тухайлбал, "Оросуудыг муухай харагдуулах зорилгоор бензин тасалдуулсан байна. ОХУ-ын хил дээрээс Монгол Улс бензинтэй вагоноо татаж авахгүй олон хонолоо гэж Оросууд бичжээ" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ талаар Засгийн газрын ХМОНХХ-ээс тайлбар хийж "Ийм зүйл огт байхгүй. Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн" гэлээ.

Улаанбаатарт 24 хэм дулаан
Улаанбаатарт 24 хэм дулаан
 
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг эрчимжүүлэхээр болжээ
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг эрчимжүүлэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.