Он гарсаар усны ослын дуудлага өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан хэлж, усанд осолдохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулсаар буй. Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсангийн гүүр”-ийн доор “Туул” голд хүн урсаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу наймдугаар сарыг 05-нд Онцгой байдлын албанд бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Яармагийн гүүр”-ээс баруун тийш 200 метр зайд “Туул” голд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны харьяат 12 настай эмэгтэй Т-ийн цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.
Туул голд урсаж байсан 12 настай охины цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.