Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Тарваган тахал өвчин гарах эрсдэлтэй 10 аймаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой тарваган тахал өвчин сэдрэх эрсдэл тулгардаг. Албаныхны мэдээлж буйгаар энэ жил тарваган тахал тархах эрсдэлтэй арван аймаг байгаа аж. Тухайлбал, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Архангай, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймгуудыг эрсдэлтэй хэмээн анхааруулжээ.

Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн загилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хордлого бүхий голомтот зоонозын цочмог халдварт өвчин юм.

Өнгөрсөн онд хэд хэдэн аймагт тарваган тахал өвчин бүртгэгдэж, хүний амь нас эрсэдсэн тохиолдол ч гарсан юм. Тухайлбал, 2020 оны наймдугаар сард Ховд аймгийн төвд 42 настай эрэгтэй хоёр тарвага худалдаж аваад гэртээ өвчсөний улмаас халдвар авч, тарваган тахлын булчирхайн хэлбэр болох үжлээр хүндэрч, шөнөдөө нас барсан харамсалтай хэрэг гарч байсан юм.

Тарваган тахлын халдварлах замууд:

-Шууд өртөх зам: Өвчтэй тарвага агнах, арьсыг нь өвчих, махыг нь эвдэх явцад арьсны бүрэн бүтэн байдал алдагдсанаас халдвар авах, өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдварт өртөнө

-Агаар дуслын зам: Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс халдана

-Дам халдварын зам: Мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд халдварлана

-Хоол хүнсний зам: Тарваганы түүхий эд, эрхтэн, дутуу боловсруулсан махыг хүнсэнд хэрэглэсэн тохиолдол халдварлана

3х3 сагсан бөмбөгийн U23 ДАШТ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
3х3 сагсан бөмбөгийн U23 ДАШТ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.