Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 35 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Нийт дуудлагын 49 нь объектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь аянга, гурав нь үер, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байсныг Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!