Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ 23 хүртэлх насны 3х3 дэлхийн аварга шалгаруулах III тэмцээнийг Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулах болсныг албан ёсоор зарлалаа. Эргэн сануулахад, 2017 онд Улаанбаатар хотноо Азийн аварга шалгаруулах тэмцээн,с 2019 онд 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай билээ. Түүнчлэн "Токио-2020" наадамд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг эрхээ аван оролцсон нь Монгол улс түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр Олимпод мөрөө үлдээсэн онцлох үйл явдал юм.
3х3 сагсан бөмбөгийн U23 ДАШТ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.