Сэлэнгэ аймгийн Бугант сумын Эрээн гол гэдэг газарт самарт явсан гурван эмэгтэй, нэг эрэгтэйг эрэн хайхаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу 15.30 цагт хөдөлжээ. Тодруулбал, ЦЕГ-аас эрэн хайх ажиллагаанд тусламж хүссэний дагуу ийнхүү 303 дугаар ангийн онгоц хөөрсөн байна.
Онгоц өнөөдөр эрт хөөрөх байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас болон түр саатаад байсан ч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг экипажийн бүрэлдэхүүн, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын эрэн хайх бүлэг, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр 15:30 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд хөөрчээ.
Тэд энэ сарын 8-нд самранд явсан бөгөөд алга болсон гэх дуудлагыг энэ сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад ар гэрийнхнээс нь өгсөн байна.