Өнөөдөр БНХАУ-ын хойд Ганьсу мужийн нутаг дэвсгэр дээр төмөр замын ажилчид галт тэргэнд дайруулж есөн хүн нас барлаа гэж орон нутгийн хэвлэл мэдээллээ.
Өнөө өглөөний 05.25 цагийн орчим Өрөмчи-Ханжоу чиглэлийн галт тэрэг Жинчан хотын ойролцоох хэсгийг дайран өнгөрөх үед энэ явдал болсон байна. Одоогийн байдлаар үүнээс үүдсэн нөхцөл байдал болон хохирогчдын талаар нэмэлт мэдээлэл гараагүй бөгөөд аврах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна гэж албаныхан мэдэгджээ.