Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: АН-ын бүлгийн гишүүд хууль биелүүлж, өлсгөлөнгөө зогсоо

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд суултаа үргэлжлүүлж байгаа талаар бид мэдээлсэн.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гарч ирж, тэдэнтэй уулзлаа. Тэрбээр “Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүндэтгэх ёстой. Жил таван сар гэртээ хагас дутуу хонож ажиллаж байгаа хүмүсийг зодож цохисон. Хууль хэрэгжүүлээч гэдэг л шаардлага тавьж байгаа.

Цагдаагийн алба хаагчдад нэг тодорхой зүйлийг хэлж байгаа. Хуулинд заасны дагуу хууль ёсны шаардлагаа тавих ёстой. Иргэн, УИХ-ын гишүүн ч бай хэн ч биелүүлэх ёстой. Хууль биелүүлэхгүй бол хуульд заасан дараагийн арга хэмжээ авна гэсэн цагаан цаасан дээр хараар бичсэн хууль байна. Би АН-ын бүлгийн гишүүдэд хоёр л зүйл хэлсэн. Нэгдүгээрт энэ өлсгөлөнгөө зогсоо. Хоёрдугаарт эрүүл мэндийн үзлэгт ор л гэсэн” гэв.

Энхтайваны гүүрний засварыг стандартын дагуу хийхийг үүрэг болголоо
Энхтайваны гүүрний засварыг стандартын дагуу хийхийг үүрэг болголоо
 
Туулын хурдны зам барих Олон Улсын нээлттэй тендерт оролцсон компаниуд шаардлага хангаагүй тул дахин зарлахаар болжээ
Туулын хурдны зам барих Олон Улсын нээлттэй тендерт оролцсон компаниуд шаардлага хангаагүй тул дахин зарлахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.