АН: Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирэх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр өглөө буюу УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны өмнө хуралдсан. Хуралдаанаас Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэх ёстой гэж үзсэн ба тус асуудлыг шахаж ажиллах чиглэлийг УИХ дахь АН-ын бүлэгт өгчээ. Эл асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн ба намын дарга О.Цогтгэрэл болон гишүүдийн зүгээс УТЗ-ийн шийдвэрийг дагахаа илэрхийллээ.

Эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг байнгын хороодоор авч хэлэлцсэн. Энэ үеэр Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар тусгаж оруулж ирсэн байж болзошгүй асуудал хөндөгдсөн. Улмаар сөрөг хүчний гишүүдийн Ерөнхий сайдтай холбоотой эл асуудлыг шалгуулахаар АТГ-д хандсан. Ерөнхий сайд Н.Учралын хувьд ч мөн адил шалгуулах ёстой гэх байр суурийг илэрхийлж, АТГ-д биечлэн очсон билээ.

Б.Одбаяр: Энэ онд нийт 32.14 км авто замыг засаж, шинэчилж байна
Б.Одбаяр: Энэ онд нийт 32.14 км авто замыг засаж, шинэчилж байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!