Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мьянмарын жагсагчид армиас хамгаалах зэвсэгт хүчинтэй болов

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

  Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг Үндэсний эв нэгдлийн засгийн газар буюу ард түмний нэгдэл жагсагчдыг армийн хүчирхийлэл, дарангуйллаас хамгаалах өөрсдийн зэвсэгт хүчинтэй болсноо зарлажээ. Армийнхан цэргийн хүчээр төрийн эргэлт хийж, ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг барьж хорьсон хоёрдугаар сарын 1-ээс хойш ард түмэн өдөр алгасалгүй эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна. Гэвч жагсагчдын эсрэг байлдааны сум, тэсрэх бөмбөг ашигласнаас 750 гаруй энгийн иргэн хөнөөсөн юм.

  Мьянмарын үндэсний эв нэгдлийн засгийн газрын хэлснээр ардын зэвсэгт хүчин бол өмнө нь Төрийн захиргааны зөвлөлийн цэргийн дайралт, хүчирхийллүүдээс ард түмнийг хамгаалан, олон арван жил үргэлжилсэн иргэний дайныг дуусгасан холбооны нэгдсэн армийн суурин дээр байгуулагдсан хүчин гэнэ. Тэд гуравдугаар сарын сүүлээр армийн эсрэг тулаанаа дахин эхлүүлснээс хойш 194 орчим цэрэг хөнөөсөн хэмээн мэдээлжээ.

Хүүхдээ асарч буй эцэгт тэтгэмж олгохоор боллоо
Хүүхдээ асарч буй эцэгт тэтгэмж олгохоор боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд