Маргаашаас 65-аас дээш насны иргэдийг Спутник V вакцинд хамруулахаар төлөвлөсөн болохыг УОК-ын хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Тэрбээр "Вакцинжуулалтыг тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд хамруулахаар төлөвлөсөн. Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой иргэдийн 60% нь нэгдүгээр тундаа хамрагдсан бол хоёрдугаар тунд 27.3% нь хамрагдсан байна. Иргэд хөл хориог сулрууллаа гэж тайвширч болохгүй. Вакцин хийлгэх боломжгүй хүмүүс гэвэл жирэмсэн хүмүүс байна" хэмээв.