Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилгын ханан дээрх Навальныйн хөргийг арилгажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

   ОХУ-ын Санкт Петербург хотод барилгын ханан дээр нэг шөнийн дотор хэн нэгэн шоронд хоригдож буй Алексей Навальныйн хөргийг томоор зуржээ. Гэвч эрх баригчид энэ талаар мэдсэн даруйдаа хүний хөл хөдөлгөөн ихсэхээс урьтаж тус хөргийг яаралтай арилгасан байна.

   Сүүлийн үед Навальныйн багийнхныг хэт туйлширсан үзэлтэй хэмээн аливаа улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэр гарч байгаа билээ. Цагдаа нар дээрх хэргийн талаар мэдээлэл авмагцаа нутгийн цагаар энэ сарын 28-ны 09:00 цагт “хэргийн газарт” очоод, 90 минутын дотор зургийг дээрээс нь шар будгаар битүүлэн арилгажээ. Навальныйн зургийг чухам хэн зурсан нь тодорхойгүй байна.

С.Амарсайхан: Долдугаар сар гэхэд орон даяар вакцины нэг, хоёрдугаар тунг хийж дуусгана
С.Амарсайхан: Долдугаар сар гэхэд орон даяар вакцины нэг, хоёрдугаар тунг хийж дуусгана
 
Х.Баттулга 2006 онд нөөц нь батлагдсан ордыг авах Хятад худалдан авагч олж өгөхийг Daewoo international Corporation компаниас хүсэж байжээ