Нийслэлд өчигдөр 21.00 цагийн байдлаар 10773 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Энэ нь өмнөх өдрөөс 1724 хүнээр нэмэгдэж, нийслэлд нийт 237.489 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байгаа юм. Өмнөговь аймгийн есөн суманд 731 хүнийг вакцинд хамруулжээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт 244.550 хүнд вакцины эхний тунг хийгээд байна.
Нийслэлд дархлаажуулалтын 43 цэгт 103 багийн 724 ажилтан ажиллаж байна. "Файзер" вакциныг гемодиализид байгаа 690, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн 1547, ХДХВ халдвартай 260, хавдартай 10.373, нийт 12.870 хүнийг эхний ээлжинд хамруулан хийхээр хуваарилаад буйг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г. Болдмаа мэдээллээ.