Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-аас “Булган“ боомтоор шатахуун оруулж ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Ховд аймгийн Засаг даргын  тамгын газраас, сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдэж болзошгүй байгаа мэдээлэлтэй холбогдуулан тус аймгийн Булган сумын “Булган" боомтоор урд хөршөөс шатахуун оруулж ирэхээр болсон талаар мэдээллээ.

Улсын Онцгой комисс (УОК)-т “Шунхлай”, “М-Ойл” компаниуд БНХАУ-аас шатахуун тээвэрлэж, “Булган” боомтоор дамжуулан оруулж ирэх хүсэлт гаргасан байна. УОК-ын Шуурхай штабаас мэргэжлийн байгууллагуудад хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зохион байгуулж ажиллах үүрэг, чиглэл өгчээ. Хилийн "Булган" авто замын боомт нь БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Чингэл хошуунд байрладаг Такашикэн боомттой хиллэдэг байна.

Сүүлийн хоногт Улаанбаатарт 267, долоон аймагт 18 тохиолдол шинээр батлагдлаа
Сүүлийн хоногт Улаанбаатарт 267, долоон аймагт 18 тохиолдол шинээр батлагдлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд