Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: С.Эрдэнэ, Ц.Туваан нар оролцсон ҮБХ-ны цахим хурал болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

АН-ын Үндэсний Бодлогын Хорооны ээлжит бус цахим хурал өнөөдөр 65 хувийн ирцтэйгээр явагдлаа. Хурлаар Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж, санал хураасан бөгөөд дэд дарга нарыг сонголоо. 

Ардчилсан намын ҮБХ-ын ээлжит бус цахим хурлаар АН-ын Хэвлэл мэдээлэл, Пи Ар хариуцсан дэд даргад Ц.Оюундарь, Улс төрийн асуудал хариуцсан дэд даргад О.Чулуунбилэг нарыг нэр дэвшүүлж, ҮБХ-ны гишүүдийн олонхийн саналаар дэмжжээ. 

Энэ талаар Ц.Оюундарь фэйсбүүкдээ "Өнөөдөр болсон АН-ын ҮБХ-ны цахим хуралд оролцогчдын олонхийн саналаар миний бие нь АН-ын дэд даргаар сонгогдлоо. Дэмжиж саналаа өгсөн ҮБХ-ны гишүүддээ баярлалаа. Өнөөдрийн хуралд С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёулаа оролцсонд баяртай байна. #ЭвНэгдэл айсуй" хэмээжээ. Ямартаа ч хоёр дарга болоод байсан Ардчилсан нам учраа олж, цэцрэх цаг удахгүй бололтой. 

Намын даргын сунгаа ирэх сарын 25-нд зарлагдаад байгаа билээ. 

“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх ажлыг эрчимжүүлнэ
“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх ажлыг эрчимжүүлнэ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.