Мэргэжлийн холимог тулааны урлагийн шилдэг тамирчдын нэг Хабиб Нурмагомедовд Оросын мэргэжлийн хөлбөмбөгийг багаас санал тавьжээ. Тодруулбал, Оросын мэргэжлийн хөлбөмбөгийн гуравдугаар лигийн Камаз баг UFC-ийн хөнгөн жингийн ялагдашгүй аваргад санал тавьсан байна.
Хабиб Нурмагомедов хэдхэн хоногийн өмнө твиттер хуудаснаа “Хөлбөмбөгийн дебют тоглолтоо хийхэд бэлэн байна. Би одоо чөлөөт агент болсон. Ямар ч саналыг хүлээн авахад бэлэн” хэмээн жиргэж байсан. Харин түүний энэ жиргээнд Камаз баг хариу бичин “Камаз багийн зүгээс таныг мэргэжлийн хөлбөмбөгийн дебют тоглолтоо манай багийн нэг хэсэг болж хийхийг санал болгож байна. Мэргэжлийн хөлбөмбөгийн лиг яг л UFC шиг. Бид зөвхөн ялалтын төлөө талбайд гардаг. Мөн Камаз баг бол дээд лигт дэвших зорилготой баг” хэмээв.
Камаз баг Хабибыг ирэх хоёрдугаар сарын 12-ны өдөр эхлэх гурван долоо хоногийн бэлтгэлд урьсан байна. Камаз баг нь Набережные Челны хотод байрладаг бөгөөд 6504 хүний суудалтай Камаз хэмээх цэнгэлдэхтэйгээс гадна Хабибын төрөлх Дагестанаас 1300 миллийн зайтай оршдог гэнэ.
Оросын хөлбөмбөгийн гуравдугаар лигийн зүгээс “Бидний зүгээс Хабибд мэргэжлийн хөлбөмбөгчний үнэмлэх бэлдчихсэн байгаа. Хэрэв бүх зүйл бүтэмжтэй болвол үнэмлэх олгосон огноогоо бичээд л бүх зүйл хүчин төгөлдөр болно” хэмээжээ.