Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Сошиал дээр намайг муулсан байхыг хараад би их баярладаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын ээлжит намрын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар төсвийн байнгын даргын талаар хэлэлцэж, санал авч байна. Санал хураалтын өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ. Тэрбээр:

"УИХ-ын нийт гишүүддээ миний хуулийг дэмжиж баталж өгсөнд баярлалаа. Энэ тогтоолыг дөрвөн нөхдийн хамт санаачилж оруулж ирсэн. Төсвийн байнгын хороонд дэмжиж байгаа Ч.Хүрэлбаатар гишүүндээ хэлэх ганц, хоёр үг байна. Ч.Хүрэлбаатар гишүүн маань байнга муулуулж байгаа. Маш сайн яваа хүнийг хүмүүс их муулдаг юм байна гэж би ойлгодог болсон. Намайг бас их муулж байгаа. Тэгэхээр намайг магтаад байвал би өөртөө эргэлзэж эхэлнэ. Өглөө босоод сошиал дээр намайг муулсан байхыг хараад би их баярладаг. Зөв явж байна гэж боддог. Улстөрчид магтуулахын төлөө байдаггүй. Төсвийг сайн барьж өгөөрэй. Таныг магтаад эхэлбэл таныг би буруу явж байгаа юм байна гэж бодоод улам их шүүмжилж, муулах болно. Муулаад байвал дуугүй байх болно" гэлээ.

 

Ч.Хүрэлбаатарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгожээ
Ч.Хүрэлбаатарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгожээ
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.