Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУЗН долоон зуу гаруй сая төгрөгийн тусламж үзүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны хамтарсан 2 дахь ээлжийн хүмүүнлэгийн тусламжийн цуваа орон нутаг руу өчигдөр хөдөллөө.

ЦУОШГ-аас гаргасан зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын өндөр эрсдэлтэй аймгийн малчдад үзүүлэх тусламж Ховд, Завхан, Архангай, Булган, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Төв зэрэг 14 аймгийн 60 сумын 740 өрхөд хүрэх юм.

Тусламжийн хүрээнд нэг өрхөд 240’000 төгрөг, 127’750 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багц олгоно. Малын эрдэс тэжээлийн нэг өрхийн багцад эрдэсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтжээ.

Зудын нэн өндөр эрсдэлтэй зургаан аймгийн 53 сумын 1260 малчин өрхөд тусламж хүргэх эхний цуваа энэ сарын 11-нд гарч байв. Монголын улаан загалмай нийгэмлэг энэ оны нэгдүгээр сард нийтдээ 20 аймгийн 113 сумын 2000 малчин өрхөд 735’500’000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна.

Брүүклин нэмэлт цагт Атлантаг хожлоо
Брүүклин нэмэлт цагт Атлантаг хожлоо
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.