Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК-оос УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг тэмцлийн өөр хэлбэр сонгохыг зөвлөв

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар нартай Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл нар уулзжээ. 

ХЭҮК-оос УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тэмцлийг ажиглаж, УОК-ын Шуурхай штаб, ЦЕГ, ЭМЯ зэрэг холбогдох газраас мэдээлэл авч байсан гэдгээ онцлоод хүний язгуур эрх болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэх нь зүй ёсны хэрэг хэдий ч эрүүл мэндийн нөхөгдөшгүй байдлаа хадгалж үлдэхэд анхаарч, тэмцлийн өөр арга хэлбэрийг сонгохыг зөвлөсөн байна.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар монгол гэрүүдийг нийслэлийн төв талбайд бариулах зөвшөөрөл олгох боломжоор хангаж өгөхийг хүсчээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар ХЭҮК-ын үйл ажиллагааны чиглэл хязгаарлагддаг, тухайн асуудлын зөв, бурууг шүүх, ямарваа улс төрийн үйл ажиллагааг дэмжих боломжгүй тул уг хүсэлтийг биелүүлэх, зөвшөөрөл өгөх чиг үүрэг байхгүйг хэлсэн аж. 

Ц.Даваасүрэн: Залуу хүний аагаар төрийг удирддаггүй
Ц.Даваасүрэн: Залуу хүний аагаар төрийг удирддаггүй
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.