Цогцос хадгалах байргүйн улмаас хоёр нярайн цогцсыг ахуйн хөргөгчид хоёр жил хадгалж, хөдөөлүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Цогцос хадгалах байр байхгүйгээс хоёр нярайн цогцсыг хоёр жил ахуйн хөргөгчид хадгалж, хөдөөлүүлсэн тохиолдол орон нутагт гарсан талаар ХЭҮК мэдээллээ.

Тодруулж хэлбэл, нэр бүхий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчтай хийсэн ярилцлагын үеэр, "Цогцос хадгалах хөргүүр аймгийн хэмжээнд ердөө таван ширхэг байдаг. Энэ нь зуны улиралд хүндрэл үүсгэдэг. Хөргүүрт багтахгүй цогцсыг муудахаас сэргийлэхийн тулд хоногийн ээлжид ажиллах үедээ өдөр, шөнийн аль ч үед моргт ганцаараа очиж 1-2 цагийн зайтай, цогцсуудыг гараараа өргөж зөөвөрлөн ээлжлэн хөргүүрт хийдэг. Үүнийг хийсэн гэж надад нэмэлт цалин, урамшуулал олгогддоггүй" хэмээн онцолсон байна.

“Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Эрсдэл, шийдэл“ олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
“Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Эрсдэл, шийдэл“ олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
 
Маргааш Улаанбаатарт 15 хэм дулаан, бороо орохгүй
Маргааш Улаанбаатарт 15 хэм дулаан, бороо орохгүй
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!