Орон нутгийн замд урсгал сөрсний улмаас осол гарч жолооч гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Булган аймагт "Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал Субару маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч урсгал сөрж, Бонго маркийн тээврийн хэрэгслийг мөргөжээ. Үүний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч гэмтсэн бөгөөд хэргийг Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Иймд жолооч та орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байхыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.

  • 60 км/ц хурдтай явж буй автомашины зогсох нийт зай 36–40 метр байдаг байна.
  • 80 км/ц хурдтай үед энэ зай 55–60 метр болж нэмэгддэг.
  • 100 км/ц хурдтай үед 80–90 метр хүрдэг байна.

Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд  22 дахь жилдээ шилдэг 100 оюутан шалгаруулна
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд 22 дахь жилдээ шилдэг 100 оюутан шалгаруулна
 
Монголын залуучуудын шигшээ баг AFC U20 Азийн цомын урьдчилсан шатанд өрсөлдөнө
Монголын залуучуудын шигшээ баг AFC U20 Азийн цомын урьдчилсан шатанд өрсөлдөнө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!