Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ачааны машин автобустай мөргөлдсөний улмаас хоёр хүн хавчуулагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд "Хоёр автомашин мөргөлдөж хоёр хүн хавчуулагдсан байна" гэсэн дуудлага өчигдөр 07.45 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-гийн “Howo ZZ1317” загварын тусгай зориулалтын автомашин урсгал сөрж “Xiamen XML6105J15C” загварын нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн байжээ.

Улмаар “Howo ZZ1317” загварын автомашины жолооч иргэн А /34 настай, эрэгтэй/-ийн хоёр хөл, зорчигч М /14 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Гандан үзэж явсан жуулчин цүнхнээсээ 2900 юань буюу 1.5 сая төгрөг хулгайд алджээ
Гандан үзэж явсан жуулчин цүнхнээсээ 2900 юань буюу 1.5 сая төгрөг хулгайд алджээ
 
С.Молор-Эрдэнийг оргон зайлах, эд мөрийн баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах үндэслэл бүхий барим мэдээлэл байгаа тул үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ