Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 47 секунд

Балба, Төвөдийн бүс нутагт болсон хүчтэй үерийн улмаас 794 хүн амиа алдаж, 2500 гаруй хүн сураггүй болоод байна.

Харин энэ гамшгийн үеэр Балбын Нувакот дүүргийн Трибхуван Тришули дунд сургуулийн захирал Ражэндра Давади 900 сурагчийн амь насыг аврах шийдвэрийг ердөө 10 минутын өмнө гаргажээ. Тэрээр үерийн нөхцөл байдал хүндэрч байгааг ажиглан, сурагчдыг яаралтай сургуулиас гаргаж, өндөрлөг газар руу шилжүүлэхийг үүрэг болгосон байна.

Мөн сургуулийн автобусаар хүүхдүүдийг аюулын бүсээс нүүлгэн шилжүүлжээ. Захирал Ражэндра Давади тухайн үеийн нөхцөл байдлын талаар: “Үерийн талаарх мэдээллийг дөрвөн хүнээс ойр ойрхон сонссон. Мөн эцэг эхчүүд сургууль дээр ирж, ‘Хүчтэй үер болох гэж байна. Би хүүхдээ авахаар ирлээ’ гэж хэлж байсан. Тэр үед хурдан шийдвэр гаргаж, хүүхдүүдийг аюулаас аврах хэрэгтэйг ойлгосон” хэмээн ярьжээ.

Тэрээр мөн сурагчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрээ зөвтгөхдөө “Үер болоогүй байсан ч нэг л өдрийн хичээл хоцорно” гэж хэлсэн байна. Харин сурагчид эхэндээ нөхцөл байдлыг төдийлөн нухацтай хүлээж аваагүй ч захирлын шуурхай шийдвэрийн ачаар бүгдийг нь аюулгүй газарт хүргэж чаджээ. “Бид арга хэмжээ авалгүй хэдхэн минут л хоцорсон бол хэн ч өнөөдөр энэ тухай ярих боломжгүй байлаа. Би өөрөөрөө бахархаж байна” хэмээн хэлсэн байна.

ШХАБ-ыг энэ онд Киргиз Улс даргалж байна
ШХАБ-ыг энэ онд Киргиз Улс даргалж байна
 
Хүүхдийн автобусны шинэ картыг худалдаалж эхэллээ
Хүүхдийн автобусны шинэ картыг худалдаалж эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!