Куминга Лэйкерсийн өндөр үнийн саналаа татгалзаж, Тимбервулвсийг сонголоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 24 секунд

Жонатан Куминга ирээдүйнхээ төлөө эрсдэлтэй сонголт хийж, Minnesota Timberwolves-д хоёр жилийн 13 сая ам.долларын гэрээгээр нэгдлээ.

Харин Los Angeles Lakers түүнд гурван жилийн 36 сая ам.долларын гэрээг санал болгосон. Мөн Chicago Bulls, Portland Trail Blazers зэрэг багууд Кумингаг сонирхож байжээ.

Лэйкерсийн санал нь илүү өндөр дүнтэй, урт хугацааны баталгаатай гэрээ байх боломжтой байсан бол Тимбервулвсийн хоёр жилийн гэрээ Кумингад өөрийн тоглолтоороо дараагийн гэрээгээ өөрөө тодорхойлох боломжийг олгож байгаа юм. Тэрбээр хоёр дахь жилийн гэрээгээ цуцлах эрхтэй учраас эхний улиралд сайн тоглож чадвал 2027-2028 оны улиралд илүү өндөр дүнтэй гэрээ хийх боломжтой.

Тимбервулвсийн хувьд Энтони Эдуардс, ЛаМело Болл, Жэйден МакДэниэлс, Руди Гобер гэсэн шинэ бүрэлдэхүүнийхээ гарааны довтлогчоор Жонатан Куминга тоглуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Ингэснээр 23 настай Куминга карьерынхаа дараагийн хуудсыг богино хугацааны гэрээгээр эхлүүлж байна. Түүний хувьд энэ гэрээ санхүүгийн ашиг гэхээсээ илүү өөрийн тоглолтын үнэ цэнийг дахин батлах боломж болж байгаа юм.

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!