
NBA-ийн тоглогч асан Энес Кантер Фрийдомыг WNBA-ийн “Chicago Sky” багийн Wintrust Arena-д орхыг хориглолоо. Учир нь “Chicago Sky” болон “Indiana Fever” багийн тоглолтын үеэр Кантер Фрийдом болон “Chicago Sky”-гийн тоглогч Наташа Клауд нарын хооронд ширүүн маргаан үүссэн бөгөөд ордны хамгаалалтын ажилтнууд Кантер Фрийдомыг ордноос гаргасан байна.
Тус Arena-д орохыг хориглосон шийдвэрийг багийн эзэн Майкл Алтер энэ сарын 23-нд гаргасан байна. Тэрбээр Кантер Фрийдомын үйлдэл цаашид тоглогчид болон бусад хүмүүст эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ энэ нь насан туршийн хориг гэсэн үг биш аж. Хэрэв Кантер Фрийдом цаашид багийн дүрэм журмыг мөрдөж, тоглолтын үеэр асуудал үүсгэхгүй гэдгээ харуулж чадвал хоригийг эргэн харах боломжтой гэдгийг Алтер хэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!