
CХД-ийн нэгдсэн эмнэлгийн эмч Б.Хонгор өнөөдөр цахим хуудастаа "Хагалгааны үеэр унтуулгад хэрэглэдэг зарим тариа тасарснаас болж төлөвлөгөөт хагалгаанууд орох боломжгүй боллоо" хэмээн мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр “Ерөнхий унтуулгатай төлөвлөгөөт хагалгаанууд орох боломжгүй боллоо шүү, хүмүүсээ. Унтуулгын үеэр хэрэглэдэг зарим тариа (фентанил) тасраад сар орчмын нүүр үзэж байна. Энэ хугацаанд манай эмнэлэгт лав хааяа хааяадаа амь зогоох хэдхэн ширхгийг өгч, өнөөхийгөө хэдэн тасагтаа дотроо хуваарилж тарааж амь зогоож байгаа үзэгдэл танил боллоо.
Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэхийг, ямар арга хэмжээ авч байгаа талаар одоогоор тодорхой мэдээлэлгүй л энэ тариаг зайлшгүй хэрэглэдэг эмнэлгийн ажилчид маань хий дэмий санаа зовсон байдалтай төлөвлөгөөт хагалгаанд орох хүмүүсээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсаар л байна.
Он дуустал энэ байдлаараа байвал бүр яаралтай хагалгааны үед ч тариагүй хэцүү байдалд орохоор болоод байдаг. Ганцхан энэ тарианы хомсдлоос үүдэж улс даяараа төлөвлөгөөт хагалгаанууд хойшлох, хүлээгдэл хэт их үүсэх, хүний амь нас эрүүл мэнд цаг хугааны хүлээгдлээс үүдэж хохирох, бүр цаашлаад эмнэлгүүд огт нөөцгүй болчихвол яаралтай нэн амь тэнссэн үеийн мэс засал ч ороход хэцүү болох үр дагавартайг мэргэжлийн хариуцаж ажилладаг эрх бүхий хүмүүс нь мэдэж байгаа гэж найдаж байна.
Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн сайд Энхбаярын Батшугар та тодорхой мэдээлэл өгч, яаралтай арга хэмжээ авч ажиллаач ээ! гэж хүсч байнаа. Сайдыг таньж мэддэг, ойрын хүмүүс нь энэ постыг харж байвал сайдад энэ мессежийг дамжуулаарай гэж давхар хүсье!!!
Энэ ганцхан манай Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг -т тохиолдоод байгаа явдал биш, улс даяар ийм болчихоод байгаа шүү” гэсэн юм.
Энэ талаар түүнээс тодруулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!