Toronto Raptors багийн домогт тоглогч Кайл Лауриг хүндэтгэн гаргасан түүний замналтай холбоотой тусгай логог танилцууллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 32 секунд

Лаури 2026 оны 7-р сарын 7-нд Raptors багтай нэг өдрийн гэрээ байгуулж, тус багийн тоглогчийн хувиар зодог тайлсан. Тэрбээр NBA-д 20 улирал тоглосныхоо есийг нь Toronto Raptors багт өнгөрүүлсэн бөгөөд зургаан удаа All-Star-д сонгогдсон байна. Мөн 2019 онд Raptors багийн түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц NBA-ийн аваргын цомыг хүртэхэд гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн билээ.

Тус логонд Лауригийн талбай дээр тоглолтыг удирдан чиглүүлж, баруун гараа өргөн дохио өгдөг алдарт үйлдлийг Raptors-ын динозаврын дүрстэй хослуулжээ. Мөн түүний Toronto Raptors багт өмсөж байсан 7 дугаарын онцолжээ.

Raptors уг логог “A legacy too big for one night” хэмээн тодорхойлсон бөгөөд энэ нь Лауригийн багт үлдээсэн өв, түүний энэ багтай холбоотой түүхэн байр суурийг тодорхойлж байгаа аж.

Энэхүү шийдлийг өмнө нь Toronto Raptors баг Винс Картерт зориулан гаргаж байсан билээ.

Харин Лаурид зориулсан шинэ логог ирэх улиралд City Edition өмсгөл болон талбайн дизайнд ашиглагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Багийн зүгээс уг логог цаашид хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 3-нд эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 3-нд эхэлнэ
 
Толгойтын гол дагуу 2.2 км үерийн далан суваг барьжээ
Толгойтын гол дагуу 2.2 км үерийн далан суваг барьжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!