NBA-ийн аварга Dwight Howard Монголд ирлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 36 секунд

NBA-ийн аварга, Алдрын танхимын гишүүн, найман удаагийн Бүх одод Dwight Howard Монгол Улсад дахин ирлээ. “Superman” хочоороо дэлхий нийтэд танигдсан Dwight Howard-ыг энэ удаад “SG Apes” баг Монголд урьж, багийн улирлын өмнөх тоглолтод оролцуулахаар болсон.

Тэрбээр 2004 онд NBA-ийн драфтын нэгдүгээр сонголтоор “Orlando Magic”-т элсэж, улмаар “Los Angeles Lakers”, “Houston Rockets”, “Atlanta Hawks”, “Charlotte Hornets”, “Washington Wizards”, “Philadelphia 76ers” зэрэг багуудад нийтдээ 18 улирал тоглосон түүхтэй нэгэн юм. Мөн 2020 онд “Los Angeles Lakers”-ийн бүрэлдэхүүнд NBA-ийн аварга болж байсан..

Howard карьерынхаа турш найман удаа NBA-ийн Бүх оддын тоглолтод сонгогдож, гурван удаа оны шилдэг хамгаалан тоглогчоор шалгарсан бөгөөд 2025 онд NBA-ийн алдрын танхимд элссэн юм. Сонирхуулахад, энэ нь Howard-ийн Монголд хийж буй анхны айлчлал биш. Тэрбээр 2011 онд Монголд ирж байсан бөгөөд ийнхүү 10 гаруй жилийн дараа дахин Монголын сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчидтэй уулзаж байна. Dwight Howard есдүгээр сарын 9-нд 19:00 цагаас “M Bank Arena”-д болох “SG Apes” болон “Сэлэнгэ Бодонс” багийн улирлын өмнөх тоглолтод оролцохоор ирж байгаа нь энэ аж.

С.Амарсайхан: Булганд болсон уулзалтаар төсөв санхүүтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн болохоос хэн нэгнийг огцруулах талаар яриагүй
С.Амарсайхан: Булганд болсон уулзалтаар төсөв санхүүтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн болохоос хэн нэгнийг огцруулах талаар яриагүй
 
“Стэппэлинк холдинг” Монголын сагсан бөмбөгийн оюутны лигийн менежментийг хариуцна
“Стэппэлинк холдинг” Монголын сагсан бөмбөгийн оюутны лигийн менежментийг хариуцна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!