Өнөөдөр Монгол Улсад ардчилсан үндсэн хууль батлагдсан түүхэн ой тохиож байна. Цар тахлын хөл хорионы улмаас энэ жил уламжлалт арга хэмжээнүүд цуцлагдсан ч тухайн үеийн ардын их хурлын депутатуудын дурсамж ярилцлага хэвлэлийн хуудсаар гарсаар байна. Ардчилсан хувьсгалд оролцож хожим нь Монгол Улсын баатар цолоор шагнагдсан Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэндчилгээ дэвшүүлсэн нь жиргээчдийн анхаарлыг татлаа. Тэрбээр "Ардчилсан Үндсэн хуулийн өдөр!Монголд хүний эрх,эрх чөлөөг хамгаалах нь төрийн үндсэн үүрэг гэсэн,уг нь супер ҮХ!Жинхэнэ тусгаар тогтнолын ҮХ-ийг бүтээсэн,өдгөө шоронд хоригдож буй С.Баяр,С.Баярцогт,Да Ганболд, М.Энхсайхан нар бол баатарууд!Тэдэндээ талархацгаая!" гэжээ.
Ардчилсан Үндсэн хуулийн өдөр!Монголд хүний эрх,эрх чөлөөг хамгаалах нь төрийн үндсэн үүрэг гэсэн,уг нь супер ҮХ!Жинхэнэ тусгаар тогтнолын ҮХ-ийг бүтээсэн,өдгөө шоронд хоригдож буй С.Баяр,С.Баярцогт,Да Ганболд, М.Энхсайхан нар бол баатарууд!Тэдэндээ талархацгаая!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) January 13, 2021