Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн таван хэлээр анх удаа шууд дамжуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг энэ жил анх удаа Англи, Япон, Солонгос, Хятад, Орос хэлээр орчуулан дэлхийн даяар шууд хүргэж байна. Шууд дамжуулалтыг MNB World, YouTube суваг, FM радио болон хэвлэл мэдээллийн бусад сувгуудаар нэгэн зэрэг хүргэж байгаа бөгөөд Монголын түүх, өв соёл, үндэсний их баяр наадмыг олон улсын үзэгчдэд илүү хүртээмжтэйгээр танилцуулах боломжийг бүрдүүлж байна.

Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв талбай дахь томоохон дэлгэцээр Үндэсний их баяр наадмын нээлтийг шууд дамжуулан үзүүлж байна. Түүнчлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд тусгай дэлгэц байршуулж, хиймэл ногоон зүлэг бүхий задгай талбайг тохижуулан иргэд, жуулчдад нээлтийн ажиллагааг хамтдаа үзэх боломжийг анх удаа бүрдүүллээ.

С.Шижирбат: Өнөөдөр халтирч унах бөхчүүд гарна. Бөхийн өргөө рүү шилжүүлж дуусгаж болох л юм даа
С.Шижирбат: Өнөөдөр халтирч унах бөхчүүд гарна. Бөхийн өргөө рүү шилжүүлж дуусгаж болох л юм даа
 
Б.Солонгоо: Түгжрэлийг бууруулах тойрог замын төсөлд хамтрах “China Central Strategic Advisory Group”-ийн намтар, туршлага тодорхойгүй байна