Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Шижирбат: Өнөөдөр халтирч унах бөхчүүд гарна. Бөхийн өргөө рүү шилжүүлж дуусгаж болох л юм даа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 43 секунд

Өчигдөр оройноос эхлэн усархаг бороо үргэлжлэн орсоор буй. Өнөөдөр баяр наадмын бөхийн барилдааны хоёрын даваа эхэлнэ. Тэгвэл Спортын тайлбарлагч С.Шижирбат "Шөнөжингөө бороо орлоо, одоо ч орсоор байна. Өнөөдөр ч халтирч унах бөхчүүд гарна.

2024 оны наадмаар халтирч унасан бөхчүүд болон халтиргаанаас үүдэж бэртсэн бөхчүүд нэлээн гарсан даа. 1966 оны үерээр "Алдар"-ын зааланд бөхөө дуусгаж байсан түүхтэй. Маргааш 128 бөх дөрвийн даваанд үлдэнэ. Бөхийн өргөө рүү шилжүүлж дуусгаж болох л юм даа" гэжээ.

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
 
COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ
COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.