Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд Монгол Улсын тамирчид 21 медаль хүртэж, дөрөвт орлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Дэлхийн нүүдэлчдийн VI наадам Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

Энэ удаагийн наадамд дэлхийн 113 орны 3000 орчим тамирчин спортын 43 төрөлд өрсөлдсөн байна.

Монгол Улсын шигшээ баг наадмын үеэр 5 алт, 3 мөнгө, 13 хүрэл, нийт 21 медаль хүртэж, багийн нэгдсэн медалийн чансаагаар дөрөвдүгээр байр эзэллээ.

Медалийн чансааг Казахстаны шигшээ баг 32 алт, 20 мөнгө, 22 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Киргизстан 30 алт, 35 мөнгө, 19 хүрэл медальтайгаар хоёрдугаар байр, ОХУ 7 алт, 8 мөнгө, 21 хүрэл медальтайгаар гуравдугаар байрт оржээ. Харин Узбекистан 4 алт, 4 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж, тавдугаар байр эзэлсэн байна.

Оюутолгойн 61 ажилтан  1226 метрийн гүнд гацжээ
Оюутолгойн 61 ажилтан 1226 метрийн гүнд гацжээ
 
Б.Батбаатар: ИЗНН-аас С.Молор-Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх албан ёсны шийдвэр гаргаагүй
Б.Батбаатар: ИЗНН-аас С.Молор-Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх албан ёсны шийдвэр гаргаагүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!