С.Амарсайхан: Хилийн цэрэгт алба хаахыг зорин ирсэн залуус олон байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хилийн цэргийн 0164 дүгээр ангид ажиллаж, Хил хамгаалах байгууллагын "Цэрэг халах, татах төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр Нийслэлийн есөн дүүрэг, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас 2026 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан иргэдтэй уулзаж, алба хаах ариун үйлсэд нь амжилт хүслээ. Мөн цэргийн албанд өөрийн хүсэлтээр тэр дундаа хилийн цэрэгт алба хаахыг зорин ирсэн залуус олон байгааг онцолсон юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цэргийн албанд татагдсан иргэдтэй уулзах үедээ Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран хилийн цэргийн ангиудын орчин нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, албаа хааж буй цэргийн алба хаагчдын аюулгүй амар тайван байдлын төлөө үргэлж анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

ХҮН НАМЫН ЗӨВЛӨЛ: 2026 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонсож байна
ХҮН НАМЫН ЗӨВЛӨЛ: 2026 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонсож байна
 
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!