Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мотоциклийн “А“ ангиллын үнэмлэх олгох сургалтад 50 гаруй алба хаагч хамрагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Онцгой байдлын байгууллагын 2026 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах, албаны үүрэг гүйцэтгэлт, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор мотоциклийн "А" ангиллын үнэмлэх олгох сургалтыг дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт зохион байгуулж байна.

Сургалтын хүрээнд алба хаагчид мотоциклийн техникийн үзлэг, аюулгүй байдал, техникийн онол, аюулгүй жолоодлого, мотоцикл жолоодоход анхаарах тусгай дүрмүүд, тэмдэг тэмдэглэгээ зэрэг сэдвийн хүрээнд танхимын сургалтад хамрагдаж мэдлэг ойлголтоо дээшлүүлэн, бататгах дасгал ажил, жолоодлогын дадлагыг гүйцэтгэж байна.

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй тус сургалтад 50 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Налайх дүүрэг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт “Дүүрэн хангалттай“ дүгнэгджээ
Налайх дүүрэг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт “Дүүрэн хангалттай“ дүгнэгджээ
 
УНААЧ ХҮҮХЭД: Ахуйн хүрээнд 4, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алджээ
УНААЧ ХҮҮХЭД: Ахуйн хүрээнд 4, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.