Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрээсээ гараад сураггүй болсон 33 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Дорнод аймагт гэрээсээ гараад сураггүй болсон 33 настай эрэгтэй Х-г эрэн хайх ажилллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Баян-Уул сумын Улз багт тус сумын харьяат иргэн Х нь өчигдөр орой 17:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байна. Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас орой 20:45 цагт ирүүлжээ.

Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг 21:20 цагаас эхлүүлж 23:45 цаг хүртэл зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Иймээс өнөөдөр 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

ҮЙЛ ЯВДАЛ: Сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж буй хүүхдийн бэлгэнд хийсэн шинжилгээний дүнгийн талаар танилцуулна
ҮЙЛ ЯВДАЛ: Сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж буй хүүхдийн бэлгэнд хийсэн шинжилгээний дүнгийн талаар танилцуулна
 
Д.Сумъяабазар: “Бодь групп“-ын Д.Баясгалангаас 800 мянган ам.доллар авч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
Д.Сумъяабазар: “Бодь групп“-ын Д.Баясгалангаас 800 мянган ам.доллар авч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.